УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагт болно. Чуулганы хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай сонсохоос гадна орон нутгийн сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг зарлах төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн орон нутгийн сонгуульд техник хэрэгсэл ашиглах тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Харин үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар мэдээлэл хийнэ.