Крокус концертын танхим руу халдаж 137 гаруй хүний амийг хөнөөсөн дөрвөн этгээдийг Орос улс террорист үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаад байна. Гурав нь тус улсын шүүх рүү нүдээ таглуулан явсан бол нэг нь тэргэнцэртэй явж байсан гэжээ.
Баасан гаригийн орой Москвагийн хойд хэсэгт орших Красногорск хотын Crocus City Hall-руу дөрвөн зэвсэгт этгээд дайран орж, рок концерт үзэж байсан 6000 орчим хүн руу дайрч халдлага үйлджээ. Оросын эрх баригчид 100 гаруй хүн шархдаж, халдлага үйлдсэн газарт гал тавьснаас болж дээвэр нь нурсан байна. Гуравдугаар сарын 24-ний өдрийг Оросын ард иргэд халдлага үйлдсэн барилгын гадна очиж бүх нийтээрээ эмгэнэл илэрхийлжээ. Тус халдлагад амиа алдсан 137 хүний ,3 нь хүүхэд байсан аж.
Исламын IS бүлэглэл баасан гаригт Crocus City Hall-д болсон үймээнийг зохион байгуулсан үйлдсэн гэж мэдэгджээ. Оросын эрх баригчид ямар ч нотлох баримтгүйгээр Украйны ойролцоо гэж мэдээлэл хийсэн ч Кивийн зүгээс энэхүү мэдэгдлийг няцаасан байна.
Халдлага үйлдсэн дөрвөн этгээд Далержон Мирзоев, Саидакрами Рачабализода, Шамсидин Фаридуни, Мухаммадсобер Файзов нарыг тавдугаар сарын 22-ны өдрийг хүртэл саатуулах ёстой гэж шүүхээс мэдэгджээ.
У.Цогжавхланс