Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөх Б.Дугархүүг хөрөнгө завшсан үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, тэрбээр "Ай ёо доктор" ХХК-ийг 2018 онд байгуулсан бөгөөд уг компани нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн бүртгүүлсэн аж.
Б.Дугархүү эмч уг компаниараа дамжуулж, Эрүүл мэндийг дэмжих сантай 2022 оны гуравдугаар сард эрүүл мэндийн боловсрол олгох 12 төрлийн нэвтрүүлэг бэлтгэх гэрээ байгуулжээ. Ингэхдээ уг гэрээг дүгнэсэн акт үйлдэлгүйгээр "Ай ёо брэнд" ХХК нь ямар нэгэн ажил гүйцэтгээгүй ч 278 сая төгрөгийн санхүүжилт олгосон нь аудитын байгууллагын дүгнэлтээр илэрсэн байна. Мөн энэ мөнгөөрөө автомашин, 9911-тэй дугаар худалдан авсан байж болзошгүй байгаа аж.