Цахим орчинд их хэмжээний юань бэлнээр хил давуулан оруулж ирсэн гэх бичлэг сошиал орчинд гарсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газраас их хэмжээний юань оруулж ирсэн хэргийг мөрдөн шалгаад эхэлжээ.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсэг тус аймагт ажиллаж, бэлэн мөнгө, мансууруулах эмийн түүхий эдэд багтах бодис зэргийг хураан авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэдгийг онцолсон.
Харин өчигдөр олон нийтийн цахим сүлжээн дээр “Өмнөговийн хилээр нүүрсний компанийн автомашинууд контейнероор их хэмжээний юань оруулж ирээд баригдав” тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй, тус аймагт ажилласан Ажлын хэсгийн хураан авсан зүйлтэй холбоогүй бөгөөд цахим сүлжээн дээрх бичлэгийн эх сурвалж, мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор шалгалтын ажиллагаа эхэлсэн гэдгийг ЦЕГ мэдээллээ. Их хэмжээний уг мөнгийг УИХ-ын сонгульд зарцуулахаар оруулж ирсэн гэх мэдээлэл түгэж, хилээр ямар ч хяналтгүй гарсан нүүрсний мөнгө гэх таамаг ч явж байна. Уг хэргийг ЦЕГ шалгаж, явуулсан болоод хүлээн авах эздийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: ЦЕГ