Ж.Батзандан: Гартаа гавтай, хөлдөө гинжтэй амаа үдүүлсэн дөрвөн жил төгсгөл болж одоо би үгээ хэлж, тэмцэнэ

ИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өнөөдөр  мэдээлэл хийлээ. 

Тэрбээр: "2020 оны зургаадугаар сард сонгуулиа луйвардуулаад энэ ордноос явснаас хойш дөрвөн жил өнгөрчээ. 2020-2022 онд гадаадад судалгааны ажил хийж, "Шинэ хувьсгал" нэртэй номоо гаргасан. 2023-2024 онд хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хорих 461 дүгээр ангид гурван сар хоригдож, Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар шалгуулж, өнгөрсөн сард хэрэгсэхгүй болж цагаадсан.

Иргэн Ж.Батзанданг эрх баригчид гурав дахиа шоронд хийлээ. 2008 онд жагсаал хийсэн гэж гурван сар шоронд хийсэн бол сая хэрээ мэдэхгүй дарвалзсан гэж хоёр сар 15 хоног хорилоо. АТГ-аас улс нийгэмд учруулсан хохиролгүй гэж үзээд нийслэлийн прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд би эрх чөлөөтэй боллоо. Гартаа гавтай, хөлөндөө гинжтэй амаа үдүүлсэн дөрвөн жил өнөөдөр төгсгөл болж байна. Одоо би үгээ хэлнэ. Үргэлжлүүлж тэмцэнэ. Эрх баригч намын үйл ажиллагаанд дүгнэлт өгнөЭрх баригчид өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг 95 хувьтай биелсэн гэж ярьж байна. Би гудамжинд ард түмнийхээ дунд байгаа. Аж ахуйн нэгжүүд мянга, мянгаараа дампуурч байна. Ажилгүйдэл түүхэнд байгаагүй дээд цэгтээ хүрлээ. Ядуурал хэрээс хэтэрлээ. Эрх баригчдын амьдрал сайхан байж магадгүй. Гэхдээ иргэдийн хөргөгч хоосон байна. Тиймээс эрх баригчдын найман жилийн мөрийн хөтөлбөр, дөрвөн жилийн ажил ийм байна. 95 хувь биелсэн мөрийн хөтөлбөр дөнгөж 20 хувьтай л байгаа.

МАН биш бол  би ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн. Сөрөг хүчний блок байгуулбал  сонгуульд ялна. Үүний төлөө идэвхтэй ажиллана. Ардчиллын төлөөх блок байгуулна.