УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шүүх цагаатгасан ч прокурорын эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон билээ.
Тэгвэл З.Баянсэлэнгэ нар нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг Улсын Дээд шүүх маргааш хэлэлцэхээр товложээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 1157 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 103 дугаар магадлалтай, З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ж.Бурмаагийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, шүүгдэгч З.Баянсэлэнгэ нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэхээр товложээ.