УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гепатит Д вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл: "Эрүүл мэндийн сайдаар ажиллаад иргэдийн асуудлыг шийдвэрлэх гэхээр элдэв хэл аманд орооцолддог. Би гурван жил гүтгүүлсэн. С.Чинзориг сайд гурван сар гүтгүүллээ, гайгүй шүү дээ. Гэхдээ угаасаа гүтгүүлнэ.
Би Ковидгүй Монголыг дараагийн сайдад хүлээлгэж өгсөн. Миний үед Ковидын төсөв гэж байгаагүй. Хэрэв энэ талаар ярих гэж байгаа бол Т.Мөнхсайхан, С.Энхболд хоёроос асуух хэрэгтэй. Гэтэл улстөржөөд надаас асуудаг. Хээрийн эмнэлэг нь ОБЕГ-ынх. Д.Сарангэрэл сайдын үед ЭМЯ-нд Ковидын төсөв гэж байгаагүй. Хээрийн эмнэлэг манай яаманд харьяалалгүй, ОБЕГ-ынх гэж хэн ч дуугарахгүй байгаа юм. Үүнийг С.Чинзориг сайд холбогдох хүмүүсээр нь яриулах хэрэгтэй" хэмээлээ.