126 суудлын төлөө 27 нам, хоёр эвсэл өрсөлдөх ч зарим нь замын дундаас буцахыг үгүйсгэхгүй

Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн намууд:

  1. Иргэдийн оролцооны нэгдэл нам (ИОНН)
  2. Ард түмний олонхийн засаглал нам (АТОЗ)
  3. Зүй ёс нам
  4. Монгол шинэчлэлт нам
  5. Эх орон нам
  6. Ард түмний хүч нам
  7. ХҮН нам
  8. Монголын либериал ардчилсан нам
  9. Иргэний хөдөлгөөний нам
  10. Эх орончдын нэгдсэн нам
  11. Үнэн ба зөв нам
  12. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
  13. Социал демократ нам
  14. Ардчилсан нам
  15. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  16. Монгол консерватив нам
  17. Дэлхийн монголчууд нам
  18. Ардчилал шинэчлэлийн нам
  19. Гэр хороолол хөгжлийн нам
  20. Бүгд найрамдах нам
  21. Их эв нам
  22. Монголын хүний төлөө нам
  23. Монголын либериал нам
  24. Иргэний зориг ногоон нам
  25. Хөгжлийн хөтөлбөр нам
  26. Монгол ардын нам
  27. Эрх чөлөөний эвсэл нам (Зон олны нам)

Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн эвслүүд:

  1. Үндэсний эвсэл (Монголын ногоон нам, Монгол үндэсний ардчилсан нам)
  2. Шинэ нэгдсэн эвсэл (Шинэ нам, Монголын уламжлалын нэгдсэн нам)

    Харин өдгөө  шинээр эвсэл байгуулах, эсвэл нэгдэх гэсэн ойлголт байхгүй. Нэгэнт байгуулсан эвсэл дээр өөр нам нэмэгдэхийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.6 дахь заалтаар хориглосон байдаг. 

    Иргэний зориг, ногоон намын дарга Б.Батбаатар УИХ-д суудалгүй бүх намыг нэгдэхийг уриалан хэд хэдэн удаагийн  уулзалт зохион байгуулаад ч тусыг эс олсон. Харамсалтай нь, тус намтай эвсэх нэг ч нам гарч ирээгүй юм. Тиймээс  Иргэний зориг, ногоон нам дангаараа сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө өгчээ. Ингэснээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд хоёрхон эвсэл оролцох нь. Намуудын тухайд 27-гоос цөөхөн нам сонгуульд оролцох магадлалтай. Тухайлбал, өнгөрсөн 2020 оны сонгуульд анх 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо илэрхийлж Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн ч хоёр нь замын дундаас буцаж 13 нам, хоёр эвсэл сонгуульд оролцсон байдаг. Тиймээс энэ удаад ч ийм нүүдэл хийхийг үгүйсгэхгүй юм.