Хотын дарга Х.Нямбаатар С.Зоригийн хөшөөг зарсан талаар өөрийн цахим хуудастаа нийтэлсэн билээ. Тэрбээр "Зоригийн хөшөөг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж, газар дээр нь олон давхар цамхаг барихыг санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдгээр "Зориг сан"-гийн хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй" хэмээсэн.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир цахим хуудастаа "Эхлээд хүзүүвч буюу Сүхбаатарын талбайн зүүн талд СТӨ-ний хажууд байрлах манай намын байрыг зарсан, одоо талбайн урд талын С.Зориг агсны хөшөөтэй байрыг Да.Ганболд тэргүүтэй хэсэг бүлэг хуяа нар зарчиж. Угаас намын байр байгаагүй ч түүхэн дурсгал гэж үзээд авч үлдэх ёстой байсан юм. Олон мянган ардчиллын анхдагчид, партизануудын голомт болсон МоАХ өөрийн өмчлөлийн байрныхаа өмнө анхны зохицуулагч С.Зориг агсны хөшөөг тавья. Хөшөөг нь арай ч зарчаагүй байлгүй дээ…" гэв.