МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаа 18.00 цагт товлосон ч одоогоор эхлээгүй, нам дотроо бужигнаантай байна. Тодруулбал, намын удирдлагууд Ч.Хүрэлбаатар сайд, Сү.Батболд, Д.Өнөрболор нарын арав гаруй гишүүн, сайдыг нэр дэвшүүлэхгүй гэснээс үүдэж, МАН дотооддоо хагарал хуваагдал үүссэн байна. Тиймээс намын удирдлага энэ асуудлыг дахин авч хэлэлцэж, дээрх нөхөдтэй биечлэн уулзаж, удирдлагын түвшинд эргэн ярилцаж эхэлжээ. Харин МАН-ын Бага хурлын гишүүд Тусгаар тогтнолын ордонд намын удирдлагынхаа шийдвэрийг хүлээж суугаа аж. Удирдах зөвлөлийн хуралдааны дараа Бага хурал хуралдах юм.