ХҮН намын төлөөлөн Удирдах зөвлөлийн хурал болж өндөрлөсөн. Хуралдаанаар тойрогт болон жагсаалтаар нэр дэвших гишүүдээ эцэслэн тодруулсан юм. Яг одоо жагсаалтаар нэр дэвшигчдийг танилцуулж байгаа бөгөөд ХҮН намын жагсаалтыг тус намын дарга Т.Доржханд тэргүүлэхээр болсон байна. Тэрбээр энэ талаараа "Би жагсаалтаа тэргүүлж сонгуульд оролцоно" гэв. Т.Доржханд тойрогт нэр дэвших байх гэсэн нь талаар болж, тэрбээр жагсаалт руу "гулслаа".