Б.Ариун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлбэл ёс зүйн хувьд зохимжгүй

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэтэй товч ярилцлаа.   

  • Та өнгөрсөн хугацаанд аймаг орон нутагтаа юу хийж бүтээв. Цаашид хөгжлийг хэрхэн харж байгаа вэ? 

Мэдээж шинэ хуулиар энэ удаагийн УИХ-ын сонгууль явах гэж байна. Миний хувьд аймаг орон нутгийнхаа жаргал зовлонг мэддэг учраас хөгжлийн жагсаалтад Булган аймаг эдийн засаг, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлээд явахаас гадна аялал, жуулчлалыг хөгжүүлснээр богино хугацаанд амжилт олох  юм байна, ажлын байр бий болох юм байна.  Булган аймгийн хөгжлийн гарцыг нээх юм байна гэж харсан. Булган аймаг хот тосгоны эрх зүйн хуулиар цаашдаа явах байх гэж харж байгаа. Тиймээс хөгжлийн гарцыг ярилцсан байгаа.

  • АН сонгуульд хэнийг түлхүү дэмжээсэй гэж хүсэж байна вэ?

АН энэ талын тодорхой судалгаа хийсэн. Түүнд үндэслэн жагсаалтад  залуусаасаа оруулаасай гэж хүсэж байна. 

  • Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, залуусаа дэмжинэ гэж мэдэгдэж байснаа гэнэт л танай тойргоос дэвшихээр болсон. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ? 

Залуучуудад улс төрийн лидерүүд хэрэгтэй байна, чухал байна. Тиймээс та намаас нэр дэвшээч гэдэг хүсэлтийг Х.Баттулгад тавьж, дэмжлэг авсан. Одоо Удирдах зөвлөл эцэслэн шийдэх байх.

  • Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол нэр дэвшүүлэхгүй байх шийдвэрийг намууд гаргасан. Танай намын хувьд?

Ёс зүйн хувьд боломжгүй шүү дээ. Хэдэн мянган гишүүн, дэмжигчдээ ч бодсон, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нөхдийг нэр дэвшүүлэх нь ёс зүйгүй юм.