Тайванийн улстөрчид парламентын танхимд шинэчлэл хийх тухай санал зөрөлдөөний үеэр бие биенээ түлхэж, зодолджээ. Эмх замбараагүй байдлын үеэр зарим нь ширээ дээгүүр үсэрч, хамт ажиллагсдаа шалан дээр түлхэн унагаж байгаа нь дүрс бичлэгт үлджээ.
Өнгөрсөн даваа гарагт тангараг өргөсөн Лай нэгдүгээр сард болсон сонгуульд ялсан ч түүний Ардчилсан дэвшилт нам (АН) парламентад олонх болж чадаагүй юм. Гол сөрөг хүчин болох Гоминдан (КМТ) нь АН-аас олон суудалтай ч дангаараа олонхийг бүрдүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тул Тайваний Ардын Намтай (ТТН) хамтран ажиллаж байгаатай холбогдуулан хоёр нам парламентад худал мэдүүлэг өгсөн албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай маргаантай санал оруулаад Засгийн газарт илүү хяналт тавих эрхийг парламентад өгөхийг хүсэж байна.
Өмнөд Чиайи хотыг төлөөлж буй АН-ын хууль тогтоогч Ван Мэй Хуй Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө “Бид яагаад эсэргүүцээд байна вэ гэвэл бид улс оронд ганцхан дуу хоолой байхын төлөө бус хэлэлцүүлэг өрнүүлэхийг хүсэж байна” гэжээ. Тайванийн захиргаанд байдаг Кинмен арлуудын KMT-ийн хууль тогтоогч Жессика Чен хэлэхдээ, энэхүү шинэчлэл нь гүйцэтгэх засаглалыг хууль тогтоох хяналтыг сайжруулахад чиглэнэ. АН-ынхан эрх мэдлийг монопольчлоход дассан тул үүнийг батлахыг хүсэхгүй байна гэжээ. Тайваний парламентад мөргөлдөөн болж байгаа анхны тохиолдол биш юм. KMT-ийн хууль тогтоогчид 2020 онд АНУ-ын гахайн махны импортыг хөнгөвчлөхтэй холбоотой маргааны улмаас танхимын шалан дээр гахайн гэдэс шидэж байсан.