УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хандивын дансаа нээж эхлэв. Нэр дэвшигчид хандивын даснаа нээлттэй зарлаж, иргэд аж ахуй нэгжүүдээс хандив авч буй. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байх бөгөөд нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. Зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлсний дараа нээх юм.
Нэр дэвшигч нар дансаа тавиад, хандив авч эхэлснээ өөрсдийн сошиал хуудсаараа дамжуулан түгээж буй. Тэгвэл залуу нэр дэвшигчид хандивын дансаа тавиад мөнгө “гуйх”-аас илүү сошиал давалгаа үүгэсэн сонирхолтой челленжүүдийг ч эхлүүлжээ. Тухайлбал, СХД-т Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Амаржин хандиваа цуглуулахдаа 5000 төгрөгийн челленж эхлүүлж, нэгдэхийг уриалжээ.