УИХ-ын чуулганаар 2025 оны төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлж, дараах асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.

Намрын чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлахаас бусад нь 2025 оны улсын төсөв дагасан хууль, тогтоомжууд юм. 2025 оны төсвийн тухай хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх бол, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг батална.

Гуравдугаар хэлэлцүүлэгт тоон дүн засаж, агуулгын шинжтэй өөрчлөлт хийх боломжгүй юм. 

Хэлэлцэх асуудлууд,

·   “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/