ИТХ-ын нөхөн сонгууль 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр болно

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны анхны хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь“-ийг баталжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гуравдахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах юм байна.