Агаарын бохирдлыг бууруул гэхээр агаар орчны бохирдлыг бууруулах үзэсгэлэнгийн төвтэй болно хэмээн далиймааргүй байна, сайд аа!

Агаарын бохирдлыг бууруулаач. Дорвитой ажил хийгээч гэх ард олны шаардлагын хариуд Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ирэх хавар "Агаар орчны бохирдлыг бууруулах үзэсгэлэнгийн төв" бий болгохоор ажиллаж байгаагаа зарлалаа. Агаарын бохирдол буурлуулахад үзэсгэлэнгийн төв ямар хэрэгтэй юм бэ, сайд аа! Та хариуцаж буй салбарынхаа гол ажил юу вэ, дэс дараа нь хаана вэ гэдгээ ч мэдэхгүй далийрч яваа юм биш биз.   
 Хотын бохирдол хэрээс хэтэрлээ. Өвөл нь утаа, агаарын бохирдол, зун нь  хөрсний  бохирдлоос гадна дуу чимээ гээд шийдвэл зохих,  анхаарах олон  асуудал байхад үзэсгэлэнгийн төв байгуулна гэх. Мэдээж төсвийн үрэлгэн зардал болоод өнгөрөх байлгүй. Үзэсгэлэнгийн төв байгуулаад агаар орчны бохирдлыг бууруулна гэж далиймааргүй байна, сайд аа!  Улаанбаатар тэр чигээрээ агаарын бохирдлын төв болчихоод байхад шүү.