Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга малчин шалгаруулах зэрэг 26 асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр  8.30 цагт эхлээд үргэлжилж байна. Хуралдаанаар,

  • Нийслэлийн шуурхай штабын тавдугаар хуралдааны талаар,
  • “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, төвийн дүрмийг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, Эдийн засгийн хөгжлийн төвийн дүрэм/
  • “Олон улсын гэрээний жишиг нөхцөл хэрэглэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Гашуунсухайтын талаар авах зарим арга хэмжээний талаар,
  • Улсын аварга малчин шалгаруулах тухай зэрэг 26 асуудал хэлэлцэж байгаа аж.