Монгол Улс 2024 онд Авлигын индексээр 180 орноос 114 дүгээр байрт жагсаж, өмнөх оноосоо долоон байр ахижээ.
Гэвч энэ нь Монгол Улсын авлига багассан гэсэн үг биш бөгөөд яг үнэндээ бид түүхэн доод оноогоо авсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын авлига багасаагүй харин өөр долоон орны авлига ихэссэн гэсэн үг юм.
2022 оноос хойш ийнхүү гурав дахь жилдээ бид 33 оноог авч байна. Тодруулбал, сүүлийн найман жилд Монгол Улс авлигын индексээр
- 2017 онд 36 оноо авч, 180 улсаас 103 дугаар байрт
- 2018 онд 37 оноо авч, 180 улсаас 93 дугаар байрт
- 2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт
- 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт
- 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт
- 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
- 2023 онд 33 оноо авч 180 улсаас 121 дугаар байрт