Ч.Ундрамд Ардын намын бүлэг цаашид нүүрээ үзүүлэхгүй болох талтай

Авлигатай тэмцэх газрын дарга З. Дашдавааг улираан томиллоо. Энэ газрын дарга нараас өмнө нь томилгоот хугацааны зургаан жилээ гүйцээсэн хүн үгүй байдаг. З. Дашдаваа харин хугацаагаа гүйцээлээ. Тэгэх мөртөө Ерөнхий сайдаас дахин нэр дэвшүүлэгдэж, УИХ-аар томилуулж чадлаа. Энэ юуг илэрхийлж байна гэхээр уг хүн дээрх ажлаа дахин хийх эрмэлзэл байгаагаас, нөгөө талаар түүнийг дахин томилох Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн хүсэл сонирхол давхацсанаас юм.  З. Дашдавааг дахин томилохыг Ардын намын бүлгээс Ч.Ундрам онцгой эсэргүүцэв. Ардын намын Л.Мөнхбааар даргатай бүлэг гишүүдээ оноогоор дүгнэн, Бүлэг, Засгийнхаа эсрэг санал шүүмжлэлтэй хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж байгаа. Энэ үүднээсээ бол Ч.Ундрамд Ардын намын бүлэг цаашид нүүрээ үзүүлэхгүй болох талтай байна. З. Дашдаваа ингэж томилогдохыг АН-аас С.Ганбаатар, Б.Жаргалан нар мөн онц эсэргүүцсэн юм билээ. АТГ-ын хуучин ба шинэ дарга ийнхүү “баавартайгаар” дахин томилогдов. Цагдаагийн хүн л дээ. Тэгсэн, АТГ-ын даргыг энэ хавар томилохтой давхцаад өөр нэгэн нэр ихэд яригдсан юм. Энэ бол Гаалийн Ерөнхий газрын дарга Р. Отгонжаргал байлаа. Цагдаад насаараа ажилласан энэ дарга , цагдаагийн генерал АТГ-ын даргыг хийх хүсэл байвч, Ерөнхий сайд түүнийг дэмжсэнгүй. Цагдаагийн дарга байсан хүн, цагдаа хүн даргыг нь хийгээд ирсэн АТГ-ыг удирдахыг хүсэх амбиц байлгүй яахав. Гааль бол өөр газар. Цагдаагийн характер, араншингаас маш өөр удирдлага шаарддаг байгууллага. Гааль цагдаажсан байж таарахгүй билээ. Эдүгээ гаалийг цагдаагийн арга барил удирдаж байна гэдгийг нийгэм тэр чигтээ анзаарч байгаа юм. Ерөнхий сайд үүнийг тун анзаарч, цагдаа даргыг цагдаа чигт нь ажиллуулах хэрэгтэй л байгаа юм даа. Эдүгээ Цагдаагийн даргаар Т.Сүхболд хүн гэж хүн ажиллаад, цагдаагийн ажилтнууд мөрийтэй тоглоомын нэг хэсэг болсоныг саяхан А.Баяржавхлан гэдэг хүн нийтэд Маниллагаас мэдээлчихсэн. Нийгмийн маш олон мэдээллийн урсгал дотор энэ нь мартагнаж байна. Үүнийг Засгийн газар онцгой анхаарах ёстой юм л даа. Одоогийн цагдаагийн дарга нар Гаалийн байгууллагын дарга нарыг ажилд тавьж, үйлчлүүлэн  “тийчилж” байгааг Р. Отгонжаргал таалж суудаг юм болов уу. Угтаан Р.Отгонжаргалын арга барил бол хянах, цагдах шүү дээ. Цагдаагаа л хянах цагдах ажилдаа гарамгай байх хүн нь тодорхой юм. Монголын хүчний байгууллагын дарга нарын дотроос ийнхүү З. Дашдаваа АТГ гэдэг байгууллагын өндөр босгоор хоёр дахиа алхлаа. Төгрөг нуурын ордыг Х.Баттулга зарсан асуудлыг хэрхэн харж байна, яаж ажиллах гэж байна гэж олон гишүүн асууна билээ. З. Дашдаваа шалгаад хариулна гэсэн. Түүний хамгийн түрүүнд ажиллах шалгалт энэ байх учиртай. Засгийн хэрэг эрхлэхийн сайд  Н.Учрал долоо хоног өгөөд Х. Баттулгыг асуудлаа шийд гэсэн. З. Дашдаваа энэ хугацаат товтой давхцуулаад, дүгнэлт Засгийн газарт танилцуулчихвал супер юм даа.