Х.Баттулгад өгсөн Н.Учралын долоо хоног хоёр өдрийн дараа дуусна

Амралтын өдрүүдээр  Ерөнхий сайд  Л. Оюун-Эрдэнэ гурван сайддаа эх орноо бодоод, Засгаас гарчих аа гэсэн гэх мэдээлэл битүү явлаа. Б.Жавхлан надад сайдаа өгөх үндэслэл байхгүй гэж хариу мэтгэсэн гэх. Ч.Номин дуулгавартайхан тэгье ээ, өгье ээ гэсэн гэх. Т.Мөнхсайхан болохоор юу ч дуугараагүй гэх мэдээлэл хаа сайгүй цацагдлаа. Эдгээр сайдыг Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн чигийн хүмүүс, “түүний сайд” нарыг Засгаас шахаж байна гэдэг өнцөг  цахимд бишгүй  нийтлэгдлээ. Засгийн тэргүүн үнэхээр ийм сэдэл хийв үү, ингэх шаардлага бий юү гэдэг асуулт тавигдана. Тийм байх, тэгэх учир байх магадлал их. Төгрөг нуурын ордыг Х.Баттулга зарсаныг Засгийн газар зарласан. Хэрэг эрхлэхийн сайд Н.Учрал зарсан гэдгийг нь эхэлж хэлээд, дараа нь Засгийн газар хуралдсаны дараа уг ордынхоо асуудлыг цэгцэл, долоо хоногийн хугацаа өглөө шүү гээд давтан мэдэгдсэн. Одоо ердөө хоёр хоногийн дараа хугацаат долоо хоног өндөрлөх нь. Х.Баттулгыг Л. Мөнхбаясгалангаас эхлээд өмөөрөх, Ө.Шижир мөн гал сарниах ажил даасан маягтай харагдах ч тавдугаар Ерөнхийлөгчийн уг ордыг зарсан асуудал нэгэнт тодорхой учир , түүнийг тойрогсод “даргаасаа” цэрвэсэн, арай ч дээ гэсэн шиг байдал үзүүлж, дөлж эхэлсэн гэдэг мэдээлэл улс төрийн хүрээнд улалзаж байгаа юм. Ер нь Халтмаагийн Баттулга Төгрөг нуурын ордыг  зарсанаа улс орондоо ашигтайгаар, нааштайгаар шийдэхгүй бол , Баялагийн сан, эх орны эрдэнийг ард түмэнд гэж зүтгэж байгаа Л. Оюун-Эрдэнийн Засгийн газрын аранга болох нь, болсон нь ойлгомжтой байгаа юм. Үндэстний нийтлэг эрх ашиг болсон, хуулийн далайцтай, гарцаагүй хүлээгдсэн энэ ажилд Н.Учрал сайд онцгой манлайлал үзүүлж байгааг олон нийт тодорхой анзаарч байх шиг байна. Л. Оюун-Эрдэнийн Засгийн газрын зарим гишүүдийн чөлөөлөлтийн асуудал, улс төрд болоод байгаа эдгээр бүх үйл явцыг сайн анзаарвал,  У. Хүрэлсүх, Х.Баттулга, Л. Оюун-Эрдэнэ гэдэг гурван хүний л хамжаарга, ойлголцол, үл ойлголцлоос л үүдэлтэй “гал өрөдөгдөж” байгааг тооцоолж, тааж ядах зүйлгүй ээ. Д.Амарбаясгалан дарга бол үүнийг нэн их анзаарч, нүүдэл хэрхэн эргэхийг л ажиглаж байгаа юм. Д.Амарбаясгалан, Л. Оюун-Эрдэнэ нар нэг зүйлийг онцгой мэдэж байгаа. Тэр бол, стратегийн ордууд, баялагын эзэд хэдхээн хүнд байгааг, тэд нь УИХ-д л суугаад байгааг. Х.Баттулга нь зарсан байна, Хүрэн шанд Ч.Ундрамынх, Нарийн сухайт, Цагаан суварга Н.Номтойбаярынх, Ухаа худаг нь Ж. Оджаргалынх, энэ хүнээс санхүүжсэн УИХ-ын гишүүдийн эрх ашгийнх гээд л харах ёстой нь тов тодорхой байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт, Ц.Нямдорж ордноор явж, ордны хонгилын тавилт бүхий маш их яриаг дүүрэн сурвалжлагчидтай хийлээ. Цаагуураа Засгийг баалж байна. О.Алтангэрэлээр төлөөлүүлээд, “Би сайд байхдаа хэргийн материал ярьдаггүй байсаан” гээд. Шилэн Цогоо гэгч Т. Доржхандыг Ухаа худагийн эрх ашгийг хамгаалж байна гээд “орилоод байгаа.  Ц.Нямдоржийн гарч ирж хэлсэн үг, Т. Доржханд үнэхээр Цогоогийн хэлсэн шиг Ухаа худагийн асуудлыг  УИХ-д оруулахгүй хамгаалаад байгаа энэ хоёр Ж. Оджаргалынхны тавилт биш биз.