УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 14.00 цагт эхэлж, "Алт-3" аянд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Мөн Халзан бүрэгтэйн орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах Ерөнхий хяналтын сонсгол болно.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Алт-3" аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг,
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны долоодугаар сарын дүгнэлт (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн гуравдахь хэсгийн холбогдох заалт 1410 дугаар зүйлийн 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ) хэлэлцэнэ.
Сэтгэгдэл үлдээх