Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр Байгаль орчин,уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээллийг Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Б.Энхмөнх өглөө.
Тэрбээр "Халзан бүрэгтэй" дээр Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн. Цаашлаад
- Төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчин, ус, хөрс, агаар, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөлөл, учруулах хохирлын хэмжээг тооцож нэгдсэн дүгнэлт гаргах.
- Тухайн орд газрын гадаргын болон газрын доорх усны хамаарлыг тогтоох зэрэг зөвлөмж өгсөн.
2024, 2025 онд тухайн ордод үйл ажиллагаа яваагүй. 2025 онд Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга үйл ажиллагааг зогсоосон албан бичиг гаргасан. Орон нутгаас тусгай зөвшөөрлийг цуцлуулахтай холбоотой таван албан бичиг ирсэн байдаг. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой 11 заалт бий. Үүний ганц заалт нь л Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамааралтай. Энэ нь 56.1.5 гэх заалт буюу тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтийг АМГТГ-т хүргүүлэхтэй холбоотой. Байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа бол холбогдох баримт бичиг, нотолгоогоо ирүүлээч ээ гэдэг шаардлагыг тавьж байгаа" хэмээлээ.
Сэтгэгдэл үлдээх