Өнөөдөр буюу аравдугаар сарын 14-нд МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ намаа эвлэрүүлэх, УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулах бичгүүдээ татахыг уриалж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр "Эвлэрэх асуудлыг би өнөөдрийг хүртэл хийгээд явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан. Ерөнхий сайд, ЗГХЭГ, УИХ-ын дарга гээд бүх л асуудлын хүрээнд энэ эвлэрэх асуудлыг чинь ярьж хамгийн түрүүнд явах ёстой хүн чинь би шүү дээ. Цаашаа явбал бид нар эмх замбараагүй байдалд орох гээд байна шүү дээ. Бүх юм зогсох гээд байна. Өнөөдөр хоёр тал хоёул бичгээ татаж аваасай гэсэн ийм саналыг хүртэл хүргүүлээд явж байна" хэмээсэн юм.
МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийн хувьд өнөөдрийг хүртэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талд байр сууриа илэрхийлсээр ирсэн билээ. Түүний энэ мэдэгдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн байр суурийг ч илэрхийлж байж болзошгүй юм. Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд "Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл гэж байх учиргүй" хэмээн мэдэгдээд буй.
Сэтгэгдэл үлдээх