Үндсэн хуулинд биш хавтас хэрэгт л хамаг учир байна

Өчигдөр, өнөөдөр хоёр хөгийн юм харлаа. Дэлхийн хаана ч байхгүй, хэн ч итгэмгүй сонин үзэгдэл Монголын парламентад болж байна. УИХ-ын чуулганы ирц нь бүрдэж өгөхгүй, улс даяараа, гурван саяулаа гишүүдийг хүлээлээ. Шөнө тэсэхээ байгаад унтлаа, бултаараа. Өглөө сэрээд хартал нэг ч гишүүн нэмэгдэж ирээгүй байна. 65 гишүүн парламентын засаглалтай Монголын УИХ-ыг бойкотлож байна. Бүх юм шалтгаантай. Чуулганы танимд орж ирэхгүй өрөөндөө “бүгчихсэн” гишүүд “Үндсэн хуулиа зөрчихгүй” гэсэн хэн ч ойлгохгүй хачин пост сошиал хаягаараа цацацгааж буй. УИХ-ын гишүүн чуулгандаа суухад Үндсэн хуулиар хориглосон ямар ч заалт байхгүй. Ийм байхад наанаа ард түмний ойлгохгүй хуулийн заалтыг Үндсэн хуулиар түрий барьсан шигээ сууцгааж байгаа гишүүдэд хэн ч итгэхгүй байна. Яг үнэндээ хамаг учир Үндсэн хуульд биш хавтаст хэрэгт байгаа юм биш үү. Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдэлд АТГ бий. Нэгдүгээр хүний мэдэлд прокурор шүүх харьяалагддаг.

Чуулганы хуралдаанд ирэхгүй бултаж зугатаад байгаа гишүүдийн ихэнх дээр нь хавтаст хэрэгт нээгдсэн хүлээгдэж буй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэхэд л Хөгжлийн банктай хамаатай хэрэг нь шүүх дэр байгаа. Дав.Цогтбаатар ял авчихсан, татагдахаа хүлээсэн янзтай яваа. “Шинэ Монгол”-ын гэгддэг Ж.Галбадрах, П.Наранбаяр хоёр “Шинэ Монгол төсөл” Боловсролын яамтай холбоотой хэрэг АТГ-т нээгдчихсэн. АН-ын Амгаланбаатарын нэр холбогдсон маш олон хэрэг АТГ-т байдаг. Энэ мэтээр жагсаавал чуулганд ирэхгүй байгаа гишүүн бүх шахуу “хавтаст хэрэг”-тэй.

Шуудхан хэлэхэд Монголын төр, Монголын парламент 126 гишүүнээс 64-хөн гишүүн чуулгандаа ирж чадахгүй хэмжээнд хүртлээ шүүх, прокурор, АТГ-т барьцаалагдчихаж. Ийм айдас л илүү ихээр төрөх боллоо. Гурван сая монгол ардчилалгүй болчихсон юм биш үү, парламентын засаглал нурах нь ээ гэсэн битүү айдастай төрийн ордоныг ширтэж сууна.

Парламентын засаглалтай ардчилсан орны УИХ-ын 51 хувийн ирц бүрдэхгүй байна гэдэг бол ардчилал аль хэзээний амь тавьсан гэсэн үг.

Сэтгэгдэл үлдээх