Дээд шүүх АН-ын дүрмийн шинэчлэлийг бүртгэхээс татгалзлаа

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар  АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс  ирүүлсэн намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд дүрмийн зарим заалт хуулийн шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ. 

Мөн нийт шүүгчийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. 

  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр ажиллаж байсан Б.Ундрахын бүрэн эрхийн хугацаа дуусаж, шүүгчийн бүрэн эрх сэргэсэн тул Иргэний хэргийн танхимын бүрэлдэхүүнд ажиллуулахаар баталлаа.
  • Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараас ирүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүлэхээр тогтов.
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатараас ирүүлсэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хүргүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл үлдээх