Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн 2025. оны аравдугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 43.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан. Цэц энэ дагуу тэр даруйд маргаан үүсгэн Их суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр болсон юм.
Цэцийн Их суудлын хуралдаан өнөө өглөө эхэлж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргасныг үндэслэлгүй хэмээн үзлээ. Одоогоор Цэцийн Их суудлын есөн гишүүн хуралдаанд оролцож байна.
Сэтгэгдэл үлдээх