ЗГ: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-той хийж буй хэлэлцээртэй танилцана

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх болон танилцана. Үүнд,

  • “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн өр төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл
  • “Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай” Засгийн газрын 2024 оны 136 дугаар тогтоол/
  • “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл: -Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам;
  • Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам;
  • Утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам./
  • Бусад асуудал

Танилцах асуудал:

  • Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хийж буй хэлэлцээрийн талаар
  • Эдийн засгийн эрх чөлөөний тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар
  • Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар
  • Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр зам, Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн зүүн босоо төмөр замын төслүүдийн талаар

Сэтгэгдэл үлдээх