УИХ-ын гишүүн П.Сайнзоригт шүүхээс хилийн хориг тавьжээ.
Тэрбээр хоёрдугаар сарын 25-нд яллагдагчаар татагдсан бөгөөд бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлтэй аж. УИХ-ын гишүүн П.Сайнзориг нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүүтэй зодолдсон гэх асуудалд холбогдоод байгаа бөгөөд Х.Тайваныг мөн яллагдагчаар татсан байна. П.Сайнзориг нь энэхүү асуудлаа “Худал мэдээлэл. Зохион байгуулалттай мэдээлэл их цацаж байна. Залуучууд дарвиад л асуудал үүсгэлээ дээ. За яах вэ дээ гэж бодож байтал зохион байгуулалттай гүтгэлэг яваад байх юм.
Танихгүй залуучууд хоргоогоод, дараа нь гэнэт цохиод авсан. Дараа нь Хурцын Тайван, Бямбаа нар байсан гэдгийг мэдлээ. Камерын бичлэг дээр тэгээд тодорхой байгаа дөө. Нэлээн хай болчихсон нөхдүүд шиг санагдсан. Элдэв зүйл хэрэглэсэн байгаагүй л бол яах вэ. Хуулийн байгууллага шалгах байх” хэмээн тайлбарлаад байгаа юм. Тэгвэл түүнд шүүхээс хилийн хориг тавьжээ.
Сэтгэгдэл үлдээх