Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг өнөөдөр УИХ-д мэдүүлнэ

Ерөнхийлөгчийн инстутицээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг төрийн тэргүүн удахгүй өргөн мэдүүлэх талаар зарлаад, парламентаар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болсон. Дээрх хуулийн төслийг Засгийн газар дэмжсэнтэй холбоотойгоор Улсын Их Хуралд өнөөдөр өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Хуулийн төсөл: Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 50-иас  дээш хувьд тасалсан, өргөсөн тангарагтаа харшилсан, Үндсэн хууль зөрчсөн, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутайг нь тогтоосон тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан.

Ингэснээр парламентын дархлааг бэхжүүлэх зорилгоор 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд заасан эгүүлэн татах зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх зүйн механизм тодорхой болно.

Сэтгэгдэл үлдээх