Ардчилсан Намын дотоод сонгуульд саналын эрхтэй оролцох гишүүдийн бүртгэл гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагт хаасан. Энэ хугацаанд шинэчилсэн бүртгэлд нийт 167.600 гишүүн бүртгүүлснээс 65 625 иргэн АН-д шинээр элсжээ. Намын дарга О.Цогтгэрэл энэ талаар "Улс төрийн намын тухай хууль чанга хууль болсон. Иргэн хүн өөрөө регистрийн дугаараа оруулж бүртгэнэ, утсан дээрээ баталгаажуулах дөрвөн оронтой код авна. Баталгаажуулсны дараа татвараа төлснөөр шинэчилсэн бүртгэлд хамрагдаж байгаа. Тэгэхээр хүний өмнөөс төлөх, хоосон гишүүний жагсаалт гаргаагүй. Үүний цаана чанартай бүртгэл үүсэж байгаа” гэв.
Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлд 167 600 гишүүн бүртгүүлжээ
Сэтгэгдэл үлдээх