Нийслэлийн АН-ын даргаас УИХ-ын гишүүн Ө.Шижир нэрээ татаж, Б.Ган-Очир өрсөлдөгчгүйгээр нэр дэвшиж байна

Ардчилсан намын дотоод сонгууль аймаг, дүүргийн намын дарга нарын сонгуулиар эхэлсэн. Харин ирэх сарын 5-нд болох нийслэлийн АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүн Ө.Шижир нэр дэвших хүсэлтээ өгсөн гэдгээ мэдэгдсэн.  Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Шижир нэрээ татаж, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Ган-Очир өрсөлдөгчгүйгээр  нэр дэвшиж байна.

Б.Ган-Очир өмнө нь 2013 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд МУИС-ийн  Эрүүгийн эрх зүйн тэнхим багш, Монголын эдийн засгийн форум ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ардчилсан намын Нарийн бичгийн дарга, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын даргын албан тушаалыг тус тус хашжээ.

Сэтгэгдэл үлдээх