"Рио Тинто"-г сөрсөн Монгол Улсын Ерөнхий сайдыг тэдний захиалгаар огцруулдаг гашуун түүх давтагдах уу, үгүй юу гэдгийг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар шийдэх гэж байна. МАН доторх урвагчдаас гадна АН-ынхан захиалгаар хөдөлж, төрийн ажлыг гацааж эхэлсэн нь "Рио"-гийн шидсэн чулуу байхаас гарцаагүй.
Ерөнхий сайд Г.Занданшатар "Рио Тинто"-г дуудаад "Алтыг нь аваад авдрыг нь хаядаггүй юм. Монголчууд баялагтаа өөрсдөө эзэн нь байна” гэчихсэн. "Ус бохирдуулсны төлбөрөө авна, өгөхгүй бол ус дахин ашиглуулахгүй гээд" эрс зоримог мэдэгдсэн. 2026 онд багтаан ногдол ашиг өг, зээлийн дэлхийд байхшгүй өндөр хүү, менежментийн төлбөрөө буулгах шаардлага тавьсан. Энэ бүгд Монгол Улсын эрх ашигт яв цав нийцэж байгаа боловч "Рио Тинто"-гийн сэтгэлд нийцээгүй биз.
"Рио Тинто"-гоос 20 сая доллар аваад юунд зарцуулснаа нотлоогүй Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл АН-тай далдуур сүлбэлдэж, УИХ-ын даргыг ч, Ерөнхий сайдыг ч огцруулах, цаашлаад Монголын төрийг ганхуулахаар улайран зүтгэж байгаа юм биш биз гэсэн хардлага ч улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ.
Сэтгэгдэл үлдээх