Д.Мөнх-Эрдэнийн улайх цаг удахгүй...

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ажлаа авангуутаа "Салбарын сайдын хувьд хэрэг ярихгүй. Бусдын  сэлэм жад болохгүй".  Мөн салбартаа томилгоо, халаа сэлгээ хийхээс аргагүй хэмээн мэдэгдсэн билээ. 

Мөн Ерөнхий сайд Н.Учрал бодлогын хэдэн яам дэд сайдтай байна гэсний дагуу Хууль зүй дотоод хэргийн дэд сайдад Д.Мөнх-Эрдэнийг улираан томилсон юм. Д.Мөнх-Эрдэнэ хэвлэлийнхэнд "Намайг улираалаа" гэдгээс өөрийг хэлж чадаагүй. УЧир нь, түүний томилгоо анхнаасаа л хэл ам дагуулж, гар нийлэн ажиллах учиртай салбарын сайд нь хамтран ажиллах боломжгүй гэдгээ Засгийн газрын хуралдаанд ил тодоор илэрхийлчихжээ. Ерөнхий сайдын  хувьд "Асуудлыг томруулж, Удирдах зөвлөлөөр ярих хэрэг гарах тул одоогоор чөлөөлөх асуудлыг хөндөх боломжгүй" хэмээн  алх цохиод асуудлыг цэгцэлсэн байдаг.

Ер нь авлигын томоохон хэрэгт нэр нь холбогдсон, гэрчтэй, баримттай бүхнээ үгүйсгэсээр суугаа Д.Мөнх-Эрдэнийн энэ мэт явуургүй холбиромтгой занг таньсан хэнбугай ч хамтран ажиллахаас татгалзана.  

Улмаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т дөрвөн цагийн турш мэдүүлэг өгөхдөө  "Бодь" группийн гэрээг бэлтгэсэн гэх мэдээллээ эрс няцааж буй Д.Мөнх-Эрдэнийн үйлдлийг гэрчлэх гэрчүүдийн нэрсийг өгсөн гэх мэдээлэл байна. Хамгийн том гэрч болох А.Амундра Монголын хууль хүчний байгууллагууд өөрийг нь болоод гэр бүлийнхнийг нь гэрчийн хамгаалалтад авбал Монголд ирж мэдүүлэг өгөх хүсэлтээ АТГ-т албан ёсоор уламжилсан. АТГ ч байгаа улсынхаа ЭСЯ-аар дамжуулан хүсэлтээ илгээ гэсэн байдаг. Тиймээс Д.Мөнх-Эрдэнийн улайх цаг удахгүй гэсэн үг юм.  

Сэтгэгдэл үлдээх