Б.Мөнхболор: АН-ын дотоод эв нэгдэл хамгаас чухал

АН-ын ҮБХ өнөөдөр хуралдаж, Генсекээ томилно. Энэ удаад тус нам хэн нэгний төлөөллийн, нөлөөний хүн бус АН-д эв нэгдлийг авчрах нэгнийг сонгохоо мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар АН-ын Генсект Б.Мөнхболор, С.Баярцогт болон Генсекийн үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан нарын нэрс яригдаж буй юм. Д.Амарбаясгалангийн хувьд жинхлэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа бол АН-ын жирийн гишүүд Б.Мөнхболорт ам сайтай байна. Харин эдгээр гурван эрхмийн хэнээр нь АН-ын гал тогоог хариуцуулахыг АН-ын дарга Б.Цогтгэрэл мэдэж, нэрийг нь оруулж ирэх юм.  

Б.Мөнхболорын хувьд МУИС-ийн оюутан байхдаа 2002 онд АН-д элссэн. Түүний хувьд 2014 онд Э.Бат-Үүлийн багт ажиллан түгжрэлийг шийдэхэд гар бие оролцон автобусны смарт картыг санаачилж, Сөүл хотын хөрөнгө оруулалтыг татаж чадсан нэгэн. Тэрбээр “Хэрвээ АН-ын Генсек болбол намынхаа эв нэгдлийг эн тэргүүнд эрхэмлэнэ. Ирэх 2027,2028 оны Ерөнхийлөгчийн, УИХ-ын сонгуульд АН итгэлтэй ялна хэмээн цээжээ дэлдэхийн оронд стратеги хамгаас чухал. Судалгаатай, суурьтай үзэх хэрэгтэй. Энэ бүхэнд АН дотооддоо эв нэгдлээ хангаж, сортоотой хандах хэрэгтэй”  хэмээсэн юм.

Сэтгэгдэл үлдээх