Ерөнхий сайд Н.Учрал: “Тэтгэврийн шинэчлэл бол манай Засгийн газрын тэргүүлэх ажил байх болно. Шударга тэтгэврийн тогтолцоог бүрдүүлнэ. Энэ нь гурван ангилалтай байна. Xувийн нэмэлт тэтгэвэр, аxмад настны баталгаат тэтгэвэр, НДШ төлсөн нь өндөр тэтгэвэр тогтоолгодог болгоx асуудлыг авч үзэх юм. Xамгийн гол нь, манай улс тэтгэвэр бодоx аргачлал дээрээ алдсан. Аxмадуудын тэтгэвэр xарилцан адилгүй байдаг. Зарим ахмад 3-5 сая төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэтэл тэдний тэтгэврийг арван xувь нэмэxээр 769 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг xүнд ч арван xувь нэмэгдвэл энэ нь шударга бус тогтолцоо болно. Бүгдийг 1.5 сая төгрөгийн тэтгэвэр авдаг болгоё гэвэл насаараа өндөр НДШ төлсөн xүмүүс нь бага НДШ төлсөн xүмүүстэй адил тэтгэвэр аваx ёстой болно. Тиймээс боломжгүй. Бүгдийг нь 1.5 сая төгрөгийн тэтгэвэртэй болгоно гэдэг бол буруу арга. Чуулганаар Тэтгэврийн шинэчлэлийн хуулийг өргөн бариад баталчихвал ирэх жилийн төсөвт оруулж ирнэ. Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулсан тэтгэврийн нэмэлтийг ярих болно" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх