УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл хийн "Энэ сарын 7-ны өдөр ээлжит бус чуулганыг эхлүүлж, төсвийн тодотголыг хэлэлцээд есдүгээр сарын 14-нд хаана" гэлээ. Улмаар намрын ээлжит чуулганыг товлосон ёсоор энэ сарын 15-нд нээх юм.
Ташрамд, УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, төсвийн тодотголоо хэлэлцүүлэхийг шаардсан. Мөн Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сарын 20-нд энэ оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэн билээ.
Сэтгэгдэл үлдээх