Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал болж, шинэ даргаа сонгоно. Тодруулбал, одоогийн дарга Х.Нямбаатарыг чөлөөлж, оронд нь хотын дарга Б.Пүрэвдагвыг сонгож батламжлах юм.

Энэ талаар Хотын дарга Б.Пүрэвдагва хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ. Мөн сүүлийн өдрүүдэд ярьж байгаачлан Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг чөлөөлөх тогтоол гарсан. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол Чингэлтэй дүүрэгт холбогдох шийдвэр гарсан" гэв.

Сэтгэгдэл үлдээх