УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТОЗАМУУДАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

16997961_854329031374521_7996372922200699066_n

Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотоос гадагш буюу орон нутаг руу зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг.

Энэ үед орон нутаг дах Замын цагдаагийн тасаг, хэсгээс улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж хурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэн өндөржүүлсэн бэлэн байдалд, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

16996436_854328968041194_3535168924014194060_n

Иймд хөдөө орон нутгийг зорих гэж буй жолооч, зорчигч та найдвартай, албан ёсны гэрээтэй тээврийн хэрэгслээр зорчиж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган тухайн замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, зөвшөөрөгдсөн хурдны дээд хэмжээг хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвших, цаг агаарын мэдээг сайтар сонсохыг зөвлөж байна.

 

Сэтгэгдэл үлдээх