МАРГААШНААС ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧИЛНЭ

287f7d5885b363e8big

Бүх нийтийн амралтын өдрүүдэд буюу Сар шинийн 1,2,3-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлээгүй.

Тэгвэл маргаашнаас буюу Пүрэв гарагаас эхлэн тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж эхэлнэ. Өөрөөр хэлбэл маргааш тээврийн хэрэгслийн улсын дугаа нь 4,9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл 08-20 цагийн хооронд хязгаарлагдсан бүсчлэлд замын хөдөлгөөнд оролцохгүй юм байна.

ОРОН НУТГИЙГ ЗОРИХ ГЭЖ БУЙ ИРГЭД, ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД

Иргэд хайртай дотны хүмүүстэйгээ золголт хийхээр Улаанбаатар хотоос орон нутаг, орон нутгаас Улаанбаатар хотыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгддэг. Замын хөдөлгөөнд оролцох үедээ жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсний улмаас зам тээврийн осолд холбогдох мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажууруу орох, замын цагдаа хармагцаа хамгаалах бүсийг хэрэглэх, мөрөн дээрээ тохох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил ихээр гаргаж байна.

Мөн маргаашнаас бүх нийтийн амралт дуусч ажлын өдрүүд эхлэх гэж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг зорьж буй жолооч нар амжиж ирэхийн тулд хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй зорчих зэрэг зөрчлийг гаргаж болзошгүй тул иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

  ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Сэтгэгдэл үлдээх