“Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Чойпүрэвийг зодсон хятадууудтай холбоотой шүүх хурал болж байна. Д.Чойпүрэв хятадуудад тамлуулан, хүн гэмтэл авсан. Тухайлбал:

2016 оны наймдугаар сарын 2-ны өдөр Д.Чойпүрэвийг “Байтад богд” хэмээх амралтын газар байхад найман согтуу залуус зодож гинжээр нь боож муужруулан, хөлийг хоёр удаа хугалж, чийгтэй даавуугаар амыг нь дарж амьсгал боогдуулж, толгойгоор нь шавар, намагтай усанд гурван удаа цээжээр нь ортол дүрж ухаан алдуулж, дөрвөн цагийн турш тамлан зовоосон. Тус амралийн газарт “Дун Ши” ХХК-ын ерөнхийлөгч Лүн Дү Шитэй танилцахаар очсон байна. Оройн 20 цагийн үед амралийн газар очиход Лүн Дү Шитэй хоёр машинд 15-17 орчим Монгол залуус найман хятад залуус байсан бөгөөд энэ хэргийг Хятад улсын иргэн Лю Дун Шинь, Өвөр Монголын иргэн Чинбаа гэгч нар захиалсан гэж тэд үзэж байгаа аж. Хэргийг налайх дүүргийн цагдаагын хэлтсийн мөрдөн байцаагч, хяналтын прокурор нар нь захиалгаар танхайн сэдэлтээр хийсэн хэрэгт хамтран оролцсон гэмт бүлэглэлүүдийг 24 цагийн дотор барисан ч буцаан тавьсанд тэд гомдолтой байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх