Нийгэмд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах, хулгайлах гэмт хэргүүд ихэссээр байна. Үүнтэй холбогдон манай сайтад иргэн А гэгч хандсан юм. Тэрээр 2017 оны 2 сарын 18ны өдөр автобусны буудал дээр утсаар ярьж дуусаад халаасандаа хийх хооронд үл таних нэгэн залуу утсыг нь шүүрэн гүйжээ. А гэгч нь араас нь гүйсэн боловч тухайн этгээдийг барьж чадаагүй байна. Энэ тохиолдолд яах ёстой вэ? Хулгайн гэмт хэрэг мөн үү? гэсэн асуулт илгээжээ.

Тухайн иргэн А нь хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой.

Уг үйлдэл нь хулгайн гэмт хэрэг биш юм. Хулгайн гэмт хэрэг гэдэг нь: Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далдаргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно.

Дээрх гэмт хэрэг нь Бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг болж буй юм. Бусдын эд хөрөнгийг хулгайлах үед өмчлөгч буюу эзэмшигч уг үйлдлийг харсан /мэдсэн/ талаар гэмт этгээд ойлгосон атлаа авсан эд зүйлээ өөрийн эзэмшилд үлдээх зорилгоор уг үйлдлээ үргэлжлүүлсэн бол түүний үйлдлийг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг гэнэ.

Булаах” гэдэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна. Иргэн А-гийн утсыг хулгайлах үед нь иргэн А өөрөө мэдсээр байтал тухайн этгээд шүүрэн гүйснээр бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг болж байна.

Иргэн А-гийн эд хөрөнгийг булаасан этгээд цагдаагийн байгууллагад баригдсан тохиолдолд хэрхэн шийтгэл оногдуулах вэ?

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 146 дугаарзүйлд зааснаар Бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйчлэн тухайн этгээдэд яд оногдуулна.

146.1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

Б.Алтангэрэл

Сэтгэгдэл үлдээх