Хүүхдийг 6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллоно. (бусад сүү, хоол, шингэн, ус ч өгөхгүй )
Хэрэв хүүхэд эхийн сүүгээр хооллодоггүй бол өдөр бүр 2 аяга ( 500 мл) сүү нэмэлтээр уулгана.
Хүүхдийг 6 сар хүрмэгц нэмэгдэл хоол өгөхийн зэрэгцээ өдөр, шөнийн аль ч цагт хүссэн үед нь эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоно. Боломжтой бол хүүхдийг 2 нас хүртэл нь хөхнөөс гаргах хэрэггүй. Хүүхэд ойноосоо өнгөрсөн ч гэсэн хүссэн үед нь хөхүүлж бай.
Хүүхдийг хооллохдоо зөвхөн аяга халбага хэрэглэнэ. Угж ,хөхөлт, цорготой аяга хэрэглэхгүй. Тохирох хоолыг тухай бүр шинээр бэлтгэж өгнө. Нэг удаагийн хоолны хэмжээ аяга илүү буюу 250-300 мл орчим байна.
Хоолны төрөл 6 сараас 12 сар хүртэлх насны хүүхдүүдийнхтэй адил боловч өдөрт 5 удаа хооллоно.
Хүүхдийн хоол олон төрөл байвал сайн. Төмс, байцаа, лууван, тараг, хоормог, ээдэм, бяслаг, өндөг, мах, загас өргөн хэрэглэ.
6- 12 сартай хүүхдийг хооллохоос өмнө хөхүүлнэ.
Зургаан сар хүрсэн хүүхэд жилд хоёр удаа өндөр тунт А аминдэмийн бэлдмэл уулгана.
Эрүүл мэндийн ажилтнаас нэмэгдэл хооллолтын талаар зөвлөгөө авч хооллолтыг эхлүүлбэл их зүгээр.
Таны хүүхдийн анхны нэмэгдэл хоол:
Өдөрт 3 удаа өтгөн зутан, баяжуулсан бантан, машиндсан ба сайтар нухсан хоолыг 1-2 халбагаар өгч эхэлнэ. Нэмэгдэл хоолны нэр төрөл, давтамж, хэмжээг аажмаар нэмэгдүүлнэ.
Хүүхдийн хоолыг нухсан самар, үр буурцаг, жимс хүнсний ногоо болон амьтны гаралтай хүнсээр баяжуулж өгнө.
Хоёр ба түүнээс дээш насны хүүхдийн хоол
- Гэрийнхний хоолноос өгч болохоос гадна өдөрт 3 удаа тусгайлан бэлтгэсэн хоол өгч болно.
- Хоолны хооронд аминдэмээр баялаг тэжээллэг бүтээгдэхүүнийг нэмж өгнө.
Үүнд:
- сүү, цагаан идээ
- жимс, жимсгэнэ
- хүнсний ногоо
- цөцгийн тостой талх,
- боов, боорцог
- жигнэмэг болон бусад гурилан бүтээгдэхүүн
- хүүхдийн будаа
- лууван алимны салат
- хар талх
- жимсний нухаш
- алимтай жигнэсэн байцаа
- тараг
- Буудайн талх
- Хөх тарианы талх
- Мах, элэг
- Загасны цул мах
- Өндөг
Сэтгэгдэл үлдээх