Сүүлийн үед хүн бүрийн амны уншлага болоод байгаа стресс хэмээх үг улам бүр ихэсч нийгэм, хүрээлэн буй орчин тойронд болж буй зүйлсээс стрессдэх нь ихэссэн билээ. Стресс гэдэг ойлготыг анх Канадын эрдэмтэн Г.Селье гаргаж ирсэн байна. Стресс хэмээх үгний утга нь хүчээр үйлчлэх, доргиох, хүч үзүүлэх гэсэн утгатай. Хялбархнаар хэлбэл хэлсэн ярьсан муу үг, хийсэн үйлдсэн муу үйлсээс болж бидэнд өөрт мэдрэгдэж буй хямрах үзэгдлийг стресс гэж нэрлэдэг. Стрессийг илэрч буй нөлөөллөөр эерэг /эустресс/ сөрөг /дистресс/ гэж 2 ангилдаг.
- Сөрөг буюу DISTRESS
- Эерэг буюу EUSTRESS
Сөрөг стресс нь хүний биеийн бүх эрхтэн системд нөлөөлж биднийг ядраах, хүчгүй болгох,дархлалын системийг бууруулж өвчлөх магадлалыг ихэсгэж, өөрт итгэх итгэлээ алдах, оюун бодлоо цэгцлэх чадваргүй болгодог. Өөрөөр хэлбэл бидний биед сөрөг энергийг бүрдүүлж бүрхүүл болгон үүсгэдэг. Хүний сэтгэл санаа 1 минут хямраад эргээд тайван болох хүртэл 20-30 минут болж асар их энерги зарцуулагддаг. Харин эерэг стресс хүний биед муу нөлөө багатай. Эсрэгээрээ эрч хүчтэй, энергитэй болгохоос гадна биднийг хөдөлгөж зорилго руу ойртуулж байдаг. Дэлхийн эрдэмтдийн судалгаагаар дэлхий дээрх бүх өвчний 50% нь амьдралын хэв маягаас, 20% нь удамшлаас, 20% нь хүрээлэн байгаа орчноос, 10% нь эмчийн буруутай үйлдлээс шалтгаалдаг болох нь тогтоогджээ. АНУ-ын эмнэлгээр үйлчлүүлэгч өвчтөнгүүдийн 95% нь стресснээс болж өвчилсөн байдаг байна. Дэлхий дахины хэмжээнд сүүлийн жилүүдэд 45-аас дээш насныханы 70 гаруй хувь нь энэ өвчинд их бага хэмжээгээр өртсөн байдаг байна. Сөрөг стресст их нэрвэгдсэн хүн ходоодны шархлаатай болдог нь нотлогдсон байна. түүнчлэн сэтгэл мэдрэл, хүний дархлаа зэрэгт сөрөг хор дагавартай. Аливаа хүмүүс гүн стресст ортлоо дараах шат дараалсан маягаар өвчилдөг байна. Эхэн үед санаа зовних, түгших байдал өөрт мэдрэгдэнэ.үүндээ дасан зохицоод ажил амьдрал, дарамт гээд юм болгондоо түүртээд мөнхийн уур уцаартай болдог байна. Иймэрхүү байдал нь удаан явсаар байгаад өөрт хуримтлагдсан стрессүүд бүрэлдэж ямарваа нэг өвчний эх үүсвэрийг биед үүсгэдэг байна.
Стресснээс хэрхэн ангижрах вэ?
- Сэтгэлээ тайван байлгах
- Сайхан зүйл бодох
- Чин сэтгэлээсээ хэн нэгэн хүнтэй ярилцах
- Бясалгал иогоор хичээллэх
- Дуртай зүйлдээ цаг зав гаргах
- Сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах
- Уртаар амьсгаа авч гаргах
- Унтаж амрах
- Дуртай хөгжим дуу сонсох
- Аливаа стрессийг эерэг өнцөгөөс харж даван туулах гэх мэтээр хүн өөрийнхөө эерэг энергийг бий болгоорой.
Сэтгэгдэл үлдээх