“НЧБ” ХХК-ийн автобус дахин шатжээ
Өнөөдөр “НЧБ” ХХК-ийн Баруун салаа – Сансарын тойргийн чиглэлийн автобус хөдөлгөөнд оролцож байх үед арын хэсэгт гал гарчээ. Баянзүрх дүүргийн Сансарын тунель орчимд зорчигч тээвэрлэж явсан автобусанд гал гарсан тухай дуудлагыг өглөөний 09.37 цагт ОБЕГ-т өгсөн байна. Гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгчид дуудлагын дагуу ажиллаж, галыг шуурхай унтраажээ. Баруунсалаа чиглэлд хөдөлгөөнд оролцож явсан уг автобусны моторын хэсгээс гал гарсан аж. Одоогоор юунаас болж моторын хэсэгт гал гарсан шалтгаан нь тодорхойгүй байна. Өмнө нь 2014 оны есдүгээр сарын 28-ны өдөр “НЧБ” ХХК-ийн мөн энэ чиглэлийн автобус Тасганы овоо эргэдэг уулзвар дээр арын хэсэг нь шатаж байжээ.

Т.Сайхан
Сэтгэгдэл үлдээх