“Босоо хөх монгол” бүлгэмийн гишүүдэд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноолоо

СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр Босоо хөх монгол бүлгэмийн Ц.Баяраа Э.Төмөрхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. БНХАУ-ын иргэнийг дарамталж татвар авдаг тухай хэргээр 149.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсний дагуу шүүхээс таван жилийн хорих ял сонсох байжээ. Харин тэдний ярьж буйгаар сайн өмгөөлөгчийн ачаар хорих ялаа хөнгөлүүлж тэнсэн харгалзах болголоо. Мөн бидний эх орноо гэсэн сэтгэлийг мохоох оролдлого байлаа. Эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр тэмцдэг манай бүлгэмийн залуусын гал цогтой сэтгэл нь хөрөөгүй гэдгээ ч мөн хэлсэн юм. Т.Сайхан

Сэтгэгдэл үлдээх