Шүүгч нарын хариуцлагагүй үйлдлээс болж жирэмсэн эмэгтэй шүүхийн танхимд төржээ

Хариуцлагагүй шүүгчдээс болж жирэмсэн эмэгтэй шүүх танхимд амаржжээ. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 15 цагийн үед болсон хуралдааны үеэр жирэмсэн эх амаржжээ. Төрөх дөхсөн эмэгтэйг шүүх хуралдаанд оролцуулахгүй байх тусгайлсан журам байхгүй ч хурлын үед шүүхийн эмчийг байлцуулах хүн ёсны шаардлагатай билээ. Гэвч эмч байхгүйн улмаас шүүхийн нарийн бичгийн дарга Б.Солонго жирэмсэн эмэгтэйг эх барин авчээ. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан Б.Чимгээ гэнэт өвдөн түргэн тусламжийн эмч ирэхээс өмнө /2017.3.21/ 14:29 минутын үед 3,200 грамм хүү төрүүлсэн юм. Одоогоор эх хүү хоёрын бие сайн байгаа бөгөөд түргэний эмч Өргөө амаржих газар руу шилжүүлжээ. Б.Чимгээ нь ХУД-ын ИТХ-ын төлөөлөгч бөгөөд дөрөв дэх хүүхдээ шүүхийн танхимд төрүүлсэн нь энэ аж. Хэрэв төрөхийн хүндрэл үүсч эх нярай хоёрын амь нас, эрүүл мэнд хохирсон бол энэ хариуцлагыг хэн үүрэх вэ? Төрөх дөхсөн эмэгтэйг шүүх хуралд иргэний төлөөлөлөөр дуудаж оруулсан шүүгч нарт хариуцлага ногдуулах асуудал хөндөгдөж байна. 
Т.Сайхан

Сэтгэгдэл үлдээх