Орон нутгийн замд осол гарч хоёр хүн амиа алджээ

Орон нутгийн замд өчигдөр /2017.03.20/ осол гарч хоёр хүний амь нас эрсэджээ. Тухайлбал Архангай аймгийн хашаат сумын нутаг Жаргалант багийн Суурь гэх газар шороон замд Ж жолоочтой улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч Ж-н амь нас хохирчээ. Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Тахилтын даваа гэх газар засмал замд амины H.Mighty маркийн автомашины жолооч Б нь H.Aerospace маркийн Ж жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч Б-н амь нас хохирч, нэг хүн гэмтсэн байна.
Орон нутгийн замд зорчиж байгаа жолооч нар орой, үдэш замын хөдөлгөөнд оролцохдоо өөдөөс ирж яваа автомашиндаа гэрлээ заавал шилжүүлж, хурц гэрэл гялбах аюулаас сэргийлэхийг ЗЦГ-аас анхааруулж байна.
Т.Сайхан
Сэтгэгдэл үлдээх