Хангай захын гаднаас нүцгэн эмэгтэйн цогцос олджээ

СХД-ийн нутаг дэсгэрт байрлах Хангай захын хашааны хаалганы гадна энэ сарын 21-ны шөнө нүцгэн эмэгтэйн цогцос олдлоо гэсэн иргэний дуудлагын дагуу СХД-ийн тус хорооны цагдаа нар хэргийн газарт очжээ. Эх сурвалжийн ярьж буйгаар 35 орчим настай эмэгтэйн хоолой нь боогдсоноос болж нас барсан байдалтай байсан. Одоогоор амиа хорлох гэж өөрийнхөө хоолойг нарийн оосроор боосон уу эсвэл хүний гарт амь үрэгдсэн үү гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Шүүхийн шинжилгээний эмч нар задлан шинжилгээ хийсний дараа үхлийн шалтгаан тодорхой болох юм.
Т.Сайхан
Сэтгэгдэл үлдээх