Таван сартай хүүг 3000 доллараар зарах гэж оролджээ

Теннесси мужид өнгөрсөн баасан гарагт таван сартай хүүг 3000 доллараар зархыг оролдсон хосуудыг баривчлан хорижээ. Хэрэгтнүүд Теннесси сужид оршин суудаг, эрхэлсэн ажилгүй 26 настай Жоэ Дэвид Каин, 37 настай Диана Линн Грийн гэгч нар байжээ. Хосуудад хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн карт гээд холбогдох бүх бичиг баримтууд байсан байна. Тэд байцаалт өгч байхдаа /бид хүүхдийг зарах гэж байсан нь үнэн. Гэхдээ энэ хүүхдийг бид бас худалдаж авсан. Тэжээж чадахааргүй болоод авсан үнээрээ зарах гэж байсан юм/ гэж мэдүүлжээ. Цагдаа нар одоо хэргийг шалгаж байгаа бөгөөд хүүгийн эцэг эхийг хайж байна. М.Мишээл

Сэтгэгдэл үлдээх